Энэ функц нь MS Excel 2007 болон түүнээс хойших хувилбарууд дээр шинээр нэмэгдэж орсон. Сонгогдсон нүднүүдийн дундаж утгыг олон нөхцөлөөр тооцон гаргадаг функц.
Бичигдэх хэлбэр:
AVERAGEIFS(average_range,criteria_range1,criteria1,criteria_range2,criteria2…)
average_range: Дунджийг авах нүднүүд болон мужууд.
criteria_range1,
criteria_range2, … Өгөгдсөн нөхцөлүүдын биелэх нүд болон мужууд. Хамгийн ихдээ 127 нүд болон мужуудыг тодорхойлж өгнө.
criteria1,
criteria2, … Дунджийг олох нөхцөлүүдийг тодорхойлж өгнө.
Хамгийн ихдээ 127 нөхцөл тодорхойлно. Нөхцөл гэдэгт тоон утга, текст болон илэрхийлэлийг
бичиж өгч болно.
Жишээ нь: 99, "99", ">99",
"хангалтгүй", B4.
Жишээ 1: Сурагчийн үнэлгээний дундаж олох
Томъёо:
=AVERAGEIFS(B2:B5,B2:B5,">70",B2:B5,"<90")
Шалгалт1 дээр 70-аас 90-ын хооронд үнэлгээ авсан сурагчдын дундаж үнэлгээг тооцон
гаргаж байна. Энд "Хангалтгүй" үнэлгээ авсан сурагчдын үнэлгээ тооцогдоогүй
байгааг анзаарна уу.
=AVERAGEIFS(C2:C5,C2:C5,">95")
Шалгалт2 дээр 95-аас их
үнэлгээ авсан сурагчдын үнэлгээний дундажийг гаргаж байна.
=AVERAGEIFS(D2:D5,D2:D5,"<>Incomplete",D2:D5,">80")
Шалгалт3 дээр “Хангалтгүй” үнэлгээ аваагүй болон 80-аас дээш үнэлгээ авсан сурагчдын үнэлгээний дунджийг
гаргаж байна.
Жишээ 2: Үл хөдлөх хөрөнгийн үнийн дундаж олох
Томъёо:
=AVERAGEIFS(B2:B7,A2:A7,"БГД",C2:C7,">2" ,D2:D7,"Тийм")
Байршил нь БГД, 2-оос дээш өрөөтэй, гражтай үл хөдлөх хөрөнгийн дундаж
үнийг тооцоолж байна (397839)
=AVERAGEIFS(B2:B7,A2:A7,"БЗД",C2:C7,"<=3" ,D2:D7,"Үгүй")
Байршил нь БЗД, 3 хүртэлх өрөөтэй, гражгүй үл хөдлөх хөрөнгийн дундаж үнийг
тооцоолж байна (230000)