Thursday, May 24, 2012

AVERAGEIFS функц


Энэ функц нь MS Excel 2007 болон түүнээс хойших хувилбарууд дээр шинээр нэмэгдэж орсон. Сонгогдсон нүднүүдийн дундаж утгыг олон нөхцөлөөр тооцон гаргадаг функц.

Бичигдэх хэлбэр:
AVERAGEIFS(average_range,criteria_range1,criteria1,criteria_range2,criteria2…)

average_range: Дунджийг авах нүднүүд болон мужууд.
criteria_range1, criteria_range2, … Өгөгдсөн нөхцөлүүдын биелэх нүд болон мужууд. Хамгийн ихдээ 127 нүд болон мужуудыг тодорхойлж өгнө.
criteria1, criteria2, …  Дунджийг олох нөхцөлүүдийг тодорхойлж өгнө.  Хамгийн ихдээ 127 нөхцөл тодорхойлно. Нөхцөл гэдэгт тоон утга, текст болон илэрхийлэлийг бичиж өгч болно.
Жишээ нь: 99, "99", ">99", "хангалтгүй", B4.

Жишээ 1: Сурагчийн үнэлгээний дундаж олох
Томъёо:
=AVERAGEIFS(B2:B5,B2:B5,">70",B2:B5,"<90")
Шалгалт1 дээр 70-аас 90-ын хооронд үнэлгээ авсан сурагчдын дундаж үнэлгээг тооцон гаргаж байна. Энд "Хангалтгүй" үнэлгээ авсан сурагчдын үнэлгээ тооцогдоогүй байгааг анзаарна уу.

=AVERAGEIFS(C2:C5,C2:C5,">95")
Шалгалт2 дээр 95-аас их үнэлгээ авсан сурагчдын үнэлгээний дундажийг гаргаж байна.

=AVERAGEIFS(D2:D5,D2:D5,"<>Incomplete",D2:D5,">80")
Шалгалт3 дээр “Хангалтгүй” үнэлгээ аваагүй болон 80-аас дээш үнэлгээ авсан сурагчдын үнэлгээний дунджийг гаргаж байна.

Жишээ 2: Үл хөдлөх хөрөнгийн үнийн дундаж олох
Томъёо:
=AVERAGEIFS(B2:B7,A2:A7,"БГД",C2:C7,">2" ,D2:D7,"Тийм")
Байршил нь БГД, 2-оос дээш өрөөтэй, гражтай үл хөдлөх хөрөнгийн дундаж үнийг тооцоолж байна (397839)

=AVERAGEIFS(B2:B7,A2:A7,"БЗД",C2:C7,"<=3" ,D2:D7,"Үгүй")
Байршил нь БЗД, 3 хүртэлх өрөөтэй, гражгүй үл хөдлөх хөрөнгийн дундаж үнийг тооцоолж байна (230000)

No comments:

Post a Comment